2015/03/31

Лхагваа, Бооёо - Хөгжилтэй өдөр OST

"Шинэ үе" продакшны ээлжит кино "Хөгжилтэй өдөр" инээдмийн уран сайхны киноны дуу бэлэн болсон байна. Тус дууны аяыг Б.Одбаяр /Oki/, үгийг Н.Ариунболд /Бооёо/, Н.Цэцэнбилэг /Цэцэ/, Улаан туг хамтлаг хамтран бүтээжээ. Дууг Мөнхийн репийн Лхагваа болон Шинэ үеийн Бооёо нар хамтран дуулсан байна.

"Хөгжилтэй өдөр" киноны найруулагч, продюсераар Н.Ариунболд (Бооёо) ажиллажээ. Гол дүрүүдэд Ц.Ганбаяр, Б.Отгонтуяа, Г.Билгүүн, Отгонтунгалаг нар тоглосон. Киноны нээлт 2015 оны 4-р сарын 8-нд төлөвлөгдөөд байна.