2015/03/16

Хүннү Молл кино театр нээлтээ хийнэ

Монголын хамгийн анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв болох Хүннү Моллд нэгэн шинэ кино театр нээгдэж байгааг дуулгахад таатай байна. Хүннү Молл кино театр (Hunnu Mall Cinema) нь хамгийн сүүлийн үеийн 3D, Долби Сурраунд 7.1/Dolby Surround 7.1/ системээр тоноглогдсон 1000 хүний суудалтай 4 танхимтай. 


Кино театрын дуу дүрсний суурилуулалт, тохиргоог Герман инженерүүд гүйцэтгэж байгаа ба Моллын нэгдсэн агааржуулалт, агаар халаагч системээр тоноглогдож галын болон камерын хяналтын системийн цогц шийдэлтэй. Мөн попкорн, амттан ундааны, автомат тоглоомын болон хүлээлгийн хэсгүүдээс бүрдэх ажээ.