2015/03/23

"Хар сувдны нууц" МУСК анхны teaser trailer

"Аз жаргалын шок"-ийг бүтээгчид "Хар сувдны нууц"-ийг тайлахаар болсон байна. Uujim film, F-Studio, MIM film-ийн хамтын бүтээл "Хар сувдны нууц" киноны зураг авалтын ажил Вьетнам улсад хийгдээд дуусах шатандаа явж байгаа юм байна. Харин кино уран бүтээлчид зураг авалтын явцийн дундаас албан бусаар teaser trailer бүтээн үзэгчдэдээ хүргэжээ.


"Хар сувдны нууц" уран сайхны киноны найруулагчаар Б.Тамир ажиллаж байна.