2015/03/25

"Гурван найз" МУСК албан ёсны poster гарчээ

"Гурван найз" инээдмийн уран сайхны киноны анхны албан ёсны poster гарсан байна. "Гурван найз" кино нь өнгөрөгч онд Боловсрол суваг телевизээр гарсан ижил нэрт олон ангит кинонаас сэдэвлэн бүтээсэн юм. Тус киног Keystone films болон Эмоци продакшн хамтран бүтээжээ.
Киноны найруулагчаар Ч.Ганзориг, продюсераар Н.Отгонбат, Д.Батбаяр, зохиолчоор Б.Одбаяр ажиллажээ. Гол дүрүүдэд О.Тэмүүжин Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар.

"Гурван найз" уран сайхны кино 2015 оны 4-р сарын 22-нд нээлтээ хийнэ.