2015/03/17

Frozen анимешны дараагийн анги хийгдэхээр боллоо

Дэлгэцнээ гарсан даруйдаа сонсголонт дуугаараа олныг шуугиулж чадсан Frozen анимешны дараагийн ангийг хийх болсоноо Disney кино компани албан ёсоор өнгөрөгч 7 хоногт San Francisco хотноо болсон хөрөнгө оруулагчдын хурал дээрээ зарласан байна.

Дараагийн ангийн найруулагчаар Chris Buck, Jennifer Lee нар дахин хамтран ажиллана. Харин дэлгэцнээ гаргах огноог товлоогүй байна.