2015/03/30

Dwayne Johnson гол дүрд тоглосон Disney-ийн Bambi шинэ киноны trailer

Disney кино компани хуучны классик анимешны зохиолуудаа ашиглан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх их аянд гараад байгаа. Maleficent, Cinderella гэсэн кинонууд уг жагсаалтад орох бөгөөд шинээр Bambi нэмэгдэж байна. Уг киноны Bambi-ийн дүрд The Rock хочид Dwayne Johnson  тоглож байгаа юм. Харин Thumper туулайн дүрд Vin Diesel (Taran Killam), Flower өмхий хүрэнгийн дүрд Tyrese Gibson (Jay Pharoah), Faline янзаганы дүрд  Michelle Rodriguez (Cecily Strong)  нар тогложээ.


Энэхүү видео нь NBC телевизийн SNL буюу Saturday Night Live шоуны 40 жилийн ойд зориулан бүтээсэн видео юм.