2015/03/23

"Донор" МУСК албан ёсны trailer гарлаа

Өмнө нь "Цахим уншигч" нэртэй хэрэгжиж байсан кино төсөл албан ёсоор киноны нэрээ тогтсон байна. "Донор" хэмээн нэрлэгдэж байгаа уг киног Mazaalai Film, Logic Film хамтран бүтээжээ. Киноны зохиолчоор Л.Таванбаяр, Ж.Жамьяансүрэн, продюсераар Ж.Дэмбэрэлсайхан, найруулагчаар Э.Анхжаргал , ерөнхий найруулагчаар Ч.Батбаяр нар ажиллаж байна.


Киноны гол дүрүүдэд П.Баттөр, Э.Мөнхтөр нар, дүрүүдэд Н.Ялалт, Д.Дэлгэрсайхан, Б.Намвчаа, Б.Батжаргал, О.Оюун-Эрдэнэ, Б.Мишээл, Ц.Батболд нар оролцож байгаа ажээ.
"Донор" уран сайхны кино 2015 оны 4-р сарын 17-нд нээлтээ хийнэ.