2015/03/02

Cartoon Network-ийн Adventure Time-р бүрэн хэмжээний кино хийнэ

Cartoon Network-ийн ганц гайгүй төсөл болоод байгаа Adventure Time-ийг Warner Bros кино компани бүрэн хэмжээний кино болгохоор яриа гараад явчлаа.

Уг мэдээллийн талаар дэлгэрэнгүй тайлбарууд байхгүй байгаа хэдий ч Adventure Time-г бүтээгч Pendleton Ward тус киноны зохиол, продюсинг дээр ажиллана гэсэн байна. Мэдээж Cartoon Network Studio продакшн тал дээр ажиллах байх.