2015/03/17

Bond-ийн шинэ хүүхэн тодорлоо

007 Bond франчайзийн 24 дэх анги Spectre кино ирэх 11-р сарын 6-нд дэлгэцнээ гарна. Мэдээж гол дүрд Daniel Craig тоглож байна. Bond яригдахаар түүний ээлжит золиос болох бүсгүйг ярих болно. Энэ удаад Мексик жүжигчин бүсгүй Stephanie Sigman Бондын бүсгүйгээр тодорлоо.

1987 онд төрсөн Stephanie Sigman 2011 онд Miss Bala кинонд тоглож олны анхаарлыг татаж эхлэсэн. Улмаар хэд хэдэн TV цувралуудад ажиллажээ. Spectre-ийн Estrella-ийн дүр түүний кареерийн хамгийн том боломж болж байна.