2015/03/26

Баярцэцэг, Ганбаатар - Хайр хувирахгүй / Учрал OST (+posters)

Aurora Films-ын 6 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино "Учрал" киноны дуу болон шинэ poster-уудыг хүргэж байна. Учрал киноны зохиолч, найруулагчаар Б.Чингүүн ажилласан. Киноны дүрүүдэд О.Дөлгөөн, Т.Баттулга, Э.Алдар, Г.Анхмаа, П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, Б.Базаррагчаа, Ш.Алтанцэцэг, Б.Баяржавхлан, Б.Шинэбаяр, Б.Мишээл нар тогложээ.

"Учрал" киноны хөгжим дээр Л.Балхжав, С.Гантөр нар ажилласан бөгөөд тус кинонд зориулан бүтээсэн "Хайр хувирахгүй" дууны аяыг мөн Л.Балхжав, үгийг Ө.Гэрэлцэцэг бичжээ. Дууг Б.Баярцэцэг, Т.Ганбаатар нар хамтран дуулсан байна.


"Учрал" уран сайхны кино 2015 оны 4-р сарын 24-нд нээлтээ хийнэ.