2015/02/17

Ubisoft-ийн Assassin's Creed тоглоомын киноны ажил эхэллээ

20th Century Fox кино компани Ubisoft тоглоом үйлдвэрлэгчийн шилдэг бүтээл "Assassin's Creed" тоглоомоор кино бүтээхээр ярьж байсан. Тэгвэл энэхүү ажил албан ёсоор эхлэхээр болсонг өнгөрөгч орой Ubisoft-ийн гүйцэтгэх захирал Yves Guillemot мэдэгдлээ. Тус кино 20th Century Fox кино компани болон New Regency компаниуд продюсерлах бөгөөд ирэх 2016 оны 12-р сарын 21-нд дэлгэцнээ гаргах төлөвлөгөө гаргажээ.

Киноны гол дүрд Inglourious Basterds (2009) кинонд тоглосон Michael Fassbender-г сонгосон байна. Харин киног Justin Kurzel найруулна.

Мөн Ubisoft компани Assassin's Creed тоглоомоос гадна  Far Cry, Rabbids, Watch Dogs, Splinter Cell, Ghost Recon тоглоомуудаар кино бүтээхээр сэтгэл шулуудаад байгаагаа мэдэгдсэн байна.