2015/02/04

Хөгжилтэй шар туслахуудын түүх Minions анимешны шинэ trailer гарлаа

2010 онд Illumination Entertainment-аас гаргасан Despicable Me анимешнаас төрөн гарч байгаа Minions анимешны шинэ trailer гарлаа. Minions анимешнд шар туслахуудын түүхийг Gru-тэй учрахаас 48 жилийн өмнөөс харуулах юм. Энэ удаад гол хорон санаатан Scarlet Overkill гэх эмэгтэй байх бөгөөд түүний хоолойг жүжигчин Sandra Bullock оруулсан байна.

Minions анимешны зохиолыг Brian Lynch (Puss in Boots (2011) зохиолыг бичсэн) бичиж Pierre Coffin (Despicable Me анимешны хоёр ангийг хамтран найруулсан), Kyle Balda (The Lorax (2012) хамтран найруулсан) нар найруулж байна. Анимешн 2015 оны 7-р сарын 10-нд нээлтээ хийнэ.