2015/02/03

Mark Wahlberg-ийн Ted 2 инээдмийн киноны албан ёсны trailer гарлаа

Seth MacFarlane-ийн бүтээл Ted 2 инээдмийн киноны албан ёсны trailer гарлаа. Тус кинонд 2012 оны Ted кинонд гол дүрд ажилласан Mark Wahlberg, Amanda Seyfried нар эргэн тоглосон. Ted-ийн хоолойг найруулагч Seth MacFarlane мөн өөрөө оруулсан хэвээр. 2012 онд дэлгэцнээ гарсан Ted киног Universal Pictures кино компани 50$ сая ам.доллараар бүтээн 549$ сая ам.доллар boxoffice-с цуглуулж бараг 11 дахин ашигтай ажилласан. Ted 2 кино ч мөн энэ хэмжээний орлого цуглуулна гэж тэд таамаг дэвшүүлж байна.

Ted 2 уран сайхны кино 2015 оны 6-р сарын 26-нд нээлтээ хийнэ.