2015/02/03

Kick-Ass киноны Hit-Girl-ийн ганцаарчилсан кино яригдаж байна

Kick-Ass кино 2 ч анги болон дэлгэцнээ гараад амжсан. 2-р анги хэдийгээр амжилт муутай болсон ч кино уран бүтээлчид эхний мөлжүүрээс юм олж магадгүй болоод байгаа бололтой. 2010 оны Kick-Ass кинонд залуу жүжигчин Chloë Grace Moretz-ийн бүтээсэн  Hit-Girl-ийн дүр олон хүний сонирхолыг татсан. Тэгвэл үүн дээр нь дөрөөлж шинэ кино гарч магадгүй байна. Kick-Ass комикийг бүтээгч Mark Millar саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа Hit-Girl-ийн ганцаарчилсан кино бүтээх санаатай байгаа талаар хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ
- Kick-Ass 2 киног гарахаас өмнө бид Hit-Girl-ийн ганцаарчилсан киноны талаар ярилцсан. Дараа нь Gareth Evans-тай хамт залгасан. Түүнд энэ санаа тааглагдаж байгаа. Гэхдээ тэрээр одоохондоо завгүй байна.
гэжээ.


Gareth Evans одоогоор Raid-ийн дараагийн ангийн төслийг сонирхож байгаа. Ямартай ч Hit-Girl-ийн кино дэлгэцнээ гарвал Kick-Ass 2-с илүү ашигтай ажиллах нь гарцаагүй.