2015/02/17

"Хар сувдны нууц" МУСК бүтээгдэж байна (+зураг)

Өнгөрөгч онд "Аз жаргалын шок"-ийг үзүүлсэн Fantastic production, F-Studio шинэ киноны ажилдаа орсон байна. Тэд энэ удаад "Хар сувдны нууц" инээдмийн уран сайхны кино бүтээж байна. Кино уран бүтээлчид тус киноны зураг авалтын ажлаар Вьетнам улсыг зорьсон байгаа бөгөөд зураг авалтын ажил ид явагдаж байгаа юм байна. Хар сувдны нууц киноны ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллаж байгаа ажээ.