2015/02/03

Clash of Clans тоглоомын сурталчилгаанд Liam Neeson

Supercell компаниас 2012 онд зах зээлд гаргасан Clash of Clans нэртэй стратеги төрлийн гар утасны тоглоомын шинэ видео сурталчилгаанд өдгөө 62 настай, жүжигчин Liam Neeson (сүүлд Taken 3 кино) тоглосон байна. Уг сурталчилгааг Super Bowl тэмцээний дундуур гаргасан бөгөөд хүмүүсийн хамгийн их сонирхсон сурталчилгаа болоод байгаа юм.

Тус сурталчилгааг Barton F. Graf 9000 компани бүтээсэн байна.