2015/02/10

Тайчигч залуу Channing Tatum-ийн Magic Mike XXL киноны trailer

2012 онд Magic Mike нэртэйгээр гарсан инээдмийн, драм төрлийн киноны удаах анги Magic Mike XXL кино ирэх 7-р сарын 3-нд нээлтээ хийнэ. Залуу жүжигчин Channing Tatum-ийн гол дүрд нь тоглосон тайчигч залуусын түүх бүхий уг киног Warner Bros кино компани найдлага тавин маркетинг хийж байна. Хэдий тийм ч үзэгчид уг киног төдийлөн сонирхохгүй байгаа бололтой. Учир нь өнгөрөгч 7 хоногт цацагдсан trailer үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсангүй бололтой. Хандалт олигтой авч чадсангүй ээ.