2015/02/10

Box office: 20150209 The SpongeBob Movie: Sponge Out of Water

1. The SpongeBob Movie: Sponge Out of Water: Өнгөрөгч 7 хоногт: $55.37 сая, нийт: $55.37 сая
2. American Sniper: Өнгөрөгч 7 хоногт: $23.29 сая, нийт: $281.39 сая
3. Jupiter Ascending: Өнгөрөгч 7 хоногт: $18.37 сая, нийт: $18.37 сая
4. Seventh Son: Өнгөрөгч 7 хоногт: $7.22 сая, нийт: $7.22 сая
5. Project Almanac: Өнгөрөгч 7 хоногт: $5.23 сая, нийт: $15.66 сая

6. Paddington: Өнгөрөгч 7 хоногт: $5.22 сая, нийт: $57.12 сая
7. The Wedding Ringer: Өнгөрөгч 7 хоногт: $4.72 сая, нийт: $55 сая
8. The Imitation Game: Өнгөрөгч 7 хоногт: $4.69 сая, нийт: $74.55 сая
9. Black or White: Өнгөрөгч 7 хоногт: $4.54 сая, нийт: $13.14 сая
10. The Boy Next Door: Өнгөрөгч 7 хоногт: $4.11 сая, нийт: $30.86 сая

The SpongeBob Movie: Sponge Out of Water (2015)

Director: Paul Tibbitt
Stars: Tom Kenny, Antonio Banderas, Bill Fagerbakke
imdb: 7.1

Nickelodeon болон Paramount кино компанийн хамтран бүтээж буй "The SpongeBob Movie: Sponge Out of Water" кино дэлгэцнээ гарлаа. Уг бүтээлийг хүүхэлдэйн киноны цувралын найруулагчаар ажилладаг Paul Tibbit найруулж байгаа бол зохиолыг Kung Fu Panda 2-н зохиолыг бичсэн кино зохиолч Jonathan Aibel, Glenn Berger нар бичсэн ажээ. Харин дүрүүдэд Tom Kenny, Clancy Brown, Rodger Bumpass, Bill Fagerbakke, Carolyn Lawrence нар дуу оруулсан байна.



Jupiter Ascending (2014)

Director: Andy Wachowski, Lana Wachowski
Stars:  Channing Tatum, Mila Kunis, Eddie Redmayne
imdb: 6.0

Алдарт The Matrix гурамсан киног бүтээгчид эргэн ирж байна. Ах дүү The Wachowskis-ийнхан энэ удаад Jupiter Ascending гэх сансар огторгуйн түүхт киноны зохиол, найруулга, продюсинг дээр ажиллажээ. Мөн тус киноны туслах продюсераар The Matrix Reloaded, The Matrix Revolutions кинонууд дээр ажиллаж байсан Grant Hill ажилласан байна.  Jupiter Ascending кино нь түүний Wachowskis-ийнхантай хамтарч байгаа 7 дахь уран бүтээл болж байгаа ажээ.



Seventh Son (2015)

Director: Sergey Bodrov
Stars: Ben Barnes, Julianne Moore, Jeff Bridges
imdb: 5.8

Warner Bros кино компани найруулагч Sergey Bodrov нарын хамтын бүтээл уран зөгнөлт Seventh Son кино. Уг кинонд хар шидийг дарахаар сэтгэл шулуудсан дайчин Gregory (Jeff Bridges) болон түүний шавь Tom Ward нарын тухай гарах бөгөөд багш шавь хамтран олон зуун дамжин хүн төрөлхтөнтэй дайтсаар ирсэн чөтгөрүүдийг дарах болно.