2015/01/26

Underdogs анимешны trailer

Academy Award-ийн шагналт найруулагч Juan Jose Campanella (The Secret In Their Eyes)-ийн анхны анимешн киноны ажил Underdogs анимешн ирэх 4-р сард хойд америкт нээлтээ хийх гэж байна. Тус анимешныг өнгөрөгч 2013 онд Аргентинд дэлгэцнээ гаргасан бөгөөд. 21$ сая ам.долларын өртөгтэй бүтээсэн нь Латин Америкийн хамгийн өндөр өртөгтэй бүтээсэн анимешн болж байсан юм. Мөн нээлтээ хийсэн даруйдаа Аргентины бүх цаг үеийн хамгийн их орлого олсон анимешнаар тодорсон билээ.

Underdogs анимешныг хойд америкийн зах зээлд англи хэл дээр гаргах эрхийг  The Weinstein Company өнгөрөгч оны 3-р сард авсан бөгөөд ийнхүү дэлгэцнээ гаргахад бэлэн болоод байгаа ажээ.