2015/01/27

Tom Cruise-ийн Mission: Impossible 5 киноны нээлт наашлав

Tom Cruise-ийн Mission: Impossible 5 киноны талаар шинэ мэдээлэл гарлаа. Paramount Pictures кино компани тус киног 2015 оны 12-р сарын 25нд дэлгэцнээ гаргахаар товлосон байсан хэдий ч 5 сараар нааш нь татаж ирэх 7-р сарын 31-нд үзэгчдэд хүргэхээр болсоноо зарлалаа.

Mission: Impossible 5 киног Christopher McQuarrie найруулж, Tom Cruise продюсерлаж байна. Тус киноны зураг авалтанд зориулан 52 настай, жүжигчин Tom Cruise 5000ft өндөрт онгоцны гадна 8 цаг ажилласан сонирхолтой мэдээлэл байна.