2015/01/15

Jump Street, Men in Black кинонууд хоорондоо холбогдож болзошгүй

2012 онд Phil Lord, Christopher Miller найруулан Jonah Hill, Channing Tatum нар гол дүрд нь тоглож үзэгчдэд хүрсэн 21 Jump Street инээдмийн кино амжилттай болж box office-с 200$ илүү сая ам.долларын орлого олсон. Улмаар 2014 онд 22 Jump Street ангиа гаргаж мөн л амжиллтай буюу 65$ сая ам.доллараар бүтээн 330$ илүү сая ам.долларыг цуглуулаад авсан. Мэдээж ахиад л дараагийн ангийг хийж буй 23 Jump Street кино ямартай ч хийгдэх нь албан ёсоор батлагдсан. Мөн цаашлаад маш олон ангийг хийх тухай яригдаж байгаа. Энэ талаар эндээс үзээрэй.


Өнгөрсөн онд болсон Sony-ийн халдлагын үеээр дэлгэгдсэн мэдээллүүд дотор Jump Street кино Men in Black кинотай холбогдох тухай мэдээлэл байлаа. Хэдийгээр уг мэдээлэл худлаа гэсэн яриа гарсан ч Lord, Miller саяхан өгсөн ярилцлагандаа
-Яагаад болохгүй гэж. Энэ бол гайхалтай санаа. Бид маш олон санаанууд дээр ажиллаж байгаа. Тэднээс зарим нь цаашлана, зарим нь хаягдах байх. Бизнес яаж явдаг билээ.
гэсэн байна.