2015/01/15

James Cameron-ийн Avatar киноны дараагийн ангиудыг "цааш түлхэв"

Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрөх юм даа. Саяхан найруулагч James Cameron-ийн Avatar кино дэлгэцнээ гарч нүдтэй болгон нь үзэж, амтай болгон нь уралдаж ярилцаж байсан билээ. Түүнээс хойш 6 жил өнгөрсөн байна. Тус киноны фенүүдэд Avatar киноны удаах ангийн хүлээх хэцүү байсан хэдий ч ганцхан жилийн дараа шинэ ангийг үзэх боломжтой байлаа. Хэдий тийм ч кино багийнхан Avatar-ийн дараагийн ангиудын нээлтийг бүтэн жилээр хойшлуулаад орхилоо.

Avatar 2, Avatar 3 (+1 анги)-г нэгэн зэрэг бүтээж байгаа тэд 2016, 2017 гэж хугацаа хэлж байсан хэдий өдгөө 2017, 2018 онуудад киноны удаах ангиуд гарах болсонг James Cameron дуулгалаа.
Тэрээр хэлэхдээ 3 зэрэг киног бүтээж байгаа бид эхний ангийг 2016 оны 12 сард гаргана гэдэг хэтэрхий амбиц хөөсөн хэрэг болох гээд байна гэв ээ.