2015/01/05

"Хүүхэлдэй" МУСК (аймшиг) албан ёсны poster

Өнгөрөгч онд "Зоорь" аймшгийн киног үзэгчдэд хүргэсэн кино уран бүтээлчдийн ээлжит аймшгийн кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Зохиолч Ц.Ууганбаярын Зоорь 2 номноос сэдэвлэн бүтээж буй "Хүүхэлдэй" аймшгийн киног "Кино цамхаг" студи бүтээж байна. Тус киноны найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ , хөгжмийн зохиолчоор Л. Энх-Амгалан NISVANIS / МУСТА /, зураглаач Б. Анхбаяр, Э. Чинзориг, зургийн даргаар М. Саранцэцэг /МУСТА/, зураачаар Т.Гэлэгжамц нар ажиллаж байна. "Хүүхэлдэй" аймшгийн киноны гол дүрд Н. Мөнхсоёл (сүүлд Мөрдөгч), Ө. Мөнгөнтулга /МУСТА/ (сүүлд Зоорь), М. Саранцэцэг /МУСТА/ нар ажиллаж байгаа ажээ.

Ингээд "Хүүхэлдэй" аймшгийн киноны албан ёсны poster болон уран бүтээлчдийн poster-г хүргэж байна.