2015/01/15

Guardians of the Galaxy 2 кинонд Ronan эргэн ирэхийг хүсэв (+fun video)

Marvel-ийн бүтээдэг нүсэр нүсэр, сүпербаатруудын киноны хажууд хөнгөхөн инээдмийн хэрнээ адал явдалтай байж чадсан Guardians of the Galaxy киноны 2-р ангийн төсөл урагшлаж байна. Guardians of the Galaxy киног өнгөрөгч онд 170$ сая ам.доллараар бүтээгдэн 772$ сая ам.долларын орлогыг зөвхөн boxoffice-с цуглуулж чадсан юм. Энэ дүн нь 2014 онд гарсан сүпербаатруудын хамгийн их орлого болсон юм.

Тус киноны гол дүрүүдэд Chris Pratt, Zoe Saldana, Dave Bautista, Vin Diesel, Bradley Cooper нар ажилласан. Тэгвэл Guardians of the Galaxy 2 кинонд тэд эргэн ирэх нь лавтай. Харин киноны төгсгөлд үхээд дууссан Ronan (Lee Pace) нь 2-р ангид эргэн ирэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрэв ийм зүйл болвол кино зохиол нэлээд өөрчлөгдөх бололтой.

Ямартай ч Ronan-той, Ronan-гүй Guardians of the Galaxy 2 кино ирэх 2017 оны 5-р сарын 5-нд нээлтээ хийнэ гэж тунхаглаад байна.

Танд баясал, хөгжил өгөхөөр дараах видеог хавсаргав.