2015/01/27

Empire сэтгүүлийн Avengers: Age of Ultron киноны ковер

Marvel ээлжид хит бүтээл болно гэж таамаглаж байгаа Avengers: Age of Ultron кино нээлтээ хийхэд 3хан сарын хугацаа үлдээд байна. Үүнд зориулан entertainment мэдээллийн Empire сэтгүүл нүүр хуудсандаа тэднийг залсан байна. Зурагт Scarlet Witch (Elizabeth Olsen), Quicksilver, (Aaron Taylor-Johnson) Thor (Chris Hemsworth), Iron Man (Robert Downey Jr.), Captain America (Chris Evans), Black Widow (Scarlett Johansson), Hawkeye (Jeremy Renner), The Hulk (Mark Ruffalo) нар багтсан байна. Харин тусгай дугаарт Ultron (James Spader)-ийг ганцаар байрлуулжээ.

Avengers: Age of Ultron киноны найруулагчаар Joss Whedon, продюсераар Kevin Feige ажиллаж байна. Кино ирэх 2015 оны 5-р сарын 1-нд нээлтээ хийнэ.