2015/01/07

"Дэггүй хөрш" инээдмийн, олон ангит киноны poster

Монгол HD телевиз болон Тэгт тойрог хамтрын  "Дэггүй хөрш" инээдмийн, олон ангит киног үзэгчдэд хүргэж байгаа. "Дэггүй хөрш" кино энэ 01-р сарын 05-наас эхлэн Монгол HD телевизээр гарч эхлээд байгаа юм. Тус киноны зохиолыг Ц.Одмаа, О.Урантуяа, Ц.Үүрцайх нар бичсэн бөгөөд продюсер Г.Гантуяа, ерөнхий найруулагч О.Урантуяа, ерөнхий зураглаач М.Өнөрбаатар, дууны опероитараар В.Бадарч, эвлүүлгийн найруулагч Б.Мягмарбаатар, Батбаатар зургийн дарга В.Мандах гээд уран бүтээлчид ажиллаж байна.

Гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУАЖ Г.Мягмарнаран, МУАЖ С.Сарантуяа, МУСТА А.Алтантөр, дуучин, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Б.Хулан, жүжигчин Б.Эрдэнэбаяр , Л гуардс хамтлагийн Д.Баясгалан, У.Энэрэл, жүжигчин Б.Ган-Өлзий нар тогложээ.

Дэггүй хөрш киноны trailer-г эндээс үзнэ үү.