2015/01/16

Captain America: Civil War кинонд Scarlett Johansson тоглохоор боллоо

Marvel-ийн 2011 онд гаргасан Captain America: The First Avenger, тус киноны удаах анги 2014 оны Captain America: The Winter Soldier кинонууд дээр жүжигчин Scarlett Johansson өөрийн Black Widow дүрээр чимэг болж чадсан билээ. Улмаар Black Widow-ийн түүхийг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны киноны яриа ч гараад байгаа. Ямартай ч уг төсөл хэрэгжихээс өмнө ирэх 2016 онд Captain America: Civil War дэлгэцнээ гарахаар товлогдсон. Саяханы мэдээллээр тус кинонд Black Widow-ийн дүрээр Scarlett Johansson эргэн ирэхээр болсон байна. Киноны зохиол яг одоо бичигдэж байгаа ажээ.