2015/01/19

Box office: 20150119 American Sniper

1. American Sniper: Өнгөрөгч 7 хоногт: $90.21 сая, нийт: $93.63 сая
2. The Wedding Ringer: Өнгөрөгч 7 хоногт: $21 сая, нийт: $21 сая
3. Paddington: Өнгөрөгч 7 хоногт: $19.29 сая, нийт: $19.29 сая
4. Taken 3: Өнгөрөгч 7 хоногт: $14.05 сая, нийт: $62.84 сая
5. Selma: Өнгөрөгч 7 хоногт: $8.30 сая, нийт: $25.96 сая

6. The Imitation Game: Өнгөрөгч 7 хоногт: $7.19 сая, нийт: $50.80 сая
7. Into the Woods: Өнгөрөгч 7 хоногт: $6.54 сая, нийт: $114.3 сая
8. The Hobbit: The Battle of the Five Armies: Өнгөрөгч 7 хоногт: $4.86 сая, нийт: $244.54 сая
9. Unbroken: Өнгөрөгч 7 хоногт: $4.27 сая, нийт: $108.61 сая
10. Blackhat: Өнгөрөгч 7 хоногт: $4.03 сая, нийт: $4.03 сая

American Sniper (2014)

Director: Clint Eastwood
Stars: Bradley Cooper, Sienna Miller, Kyle Gallner
imdb: 7.7

Clint Eastwood-ийн найруулсан намтарчилсан драм төрлийн дайны тухай кино. Манай Рэмбо ах Sylvester Stallone, Terminator ах Arnold Schwarzenegger нар насаа мэдрээд Clint Eastwood шиг ажилламаар байгаа юм. Найруулахаа байг гэхэд продюсерлахгүй юу.
American Sniper киног АНУ-ийн тэнгэсийн явган цэргийн ангийн мэргэн буудагч Chris Kyle-ийн  American Sniper: The Autobiography of the Most Lethal Sniper in U.S. Military History намтар номноос сэдэвлэн бүтээсэн байна. Тэрээр 160 удаагийн тушаалын дагуух 255 аллага хийсэн байдаг. Энэ нь АНУ-ын цэргийн түүхэн дэх хамгийн их хүн алсан мэргэн буудагч болж тэмдэглэгдсэн байдаг ажээ. Chris Kyle-ийн намтар номонд тэрээр энэ ажлаа хамгийн их үзэн яддаг гэж бичсэн байдаг ажээ.



The Wedding Ringer (2015)

Director: Jeremy Garelick
Stars:  Kevin Hart, Josh Gad, Kaley Cuoco-Sweeting
imdb: 6.9

Жүжигчин Kevin Hart-ийн гол дүрд нь тоглосон романтик, инээдмийн кино. Miramax Films кино компаниас 23$ сая ам.доллар зарцуулан бүтээсэн байна. Кинонд хуримын зууч хийдэг тэр дундаа Хамгийн сайн найзийн жууч хийдэг компанид хамгийн том хүсэлт буюу 7 залуу олох ажил оноогдож буй хөгжилтэй түүхийг харуулах болно.



Paddington (2014)

Director: Paul King
Stars: Hugh Bonneville, Sally Hawkins, Julie Walters
imdb: 7.6

Английн инээдмийн кино. Киног английн зохиолч Michael Bond-ийн Paddington Bear хүүхдийн цуврал номноос сэдэвлэн бүтээсэн байна. Кинонд Лондонгийн Paddington Station-д төөрсөн Перу бамбарууш өөрийн гэрийг хайж олохоор аялалд гарна. Улмаар Brown-ийн найрсаг гэр бүлтэй нийлж буй тухай өгүүлэх ажээ. Киног Heyday Films, StudioCanal кино компани 55$ сая ам.долларын өртөгтэй бүтээсэн бөгөөд өдгөө boxoffice-с 141$ сая ам.долларын орлого олоод байна. Тус кино Тэнгис кино театрын дэлгэцнээ гарч буйг дуулгахад таатай байна.



Blackhat (2015)

Director: Michael Mann
Stars:  Chris Hemsworth, Viola Davis, Wei Tang
imdb: 5.6

АНУ-н санхүүгийн зах зээлрүү хийгдэх болсон удаа дараагийн кибер халдлагыг илрүүлэхийн тулд хоригдож байсан чадварлаг хакерыг (Chris Hemsworth) суллан Chicago -оос Los Angeles, Hong Kong, Jakarta дахь халдлагыг илрүүлэхээр ажиллуулах болно. Universal Pictures кино компаниас 60$ сая ам.долларын өртөгтэй бүтээсэн уг кино одоогоор 6.2$ сая ам.долларын орлого олоод байна. Тус киноны Hong Kong дахь зураг авалтыг хийхийн тулд Hong Kong -ийн Hang Seng Bank банкинд 38$ мянган доллар төлд банкны зарим хэсэгт 5 өдөрийн зураг авалт хийх зөвшөөрөл олж авсан сонирхолтой баримт байна.