2015/01/10

Batman V. Superman киног 2 хуваана!

Ирэх 2016 онд гаргахаар төлөвлөж байгаа,  Zack Snyder-ийн Batman v Superman: Dawn of Justice киног тэсэн ядан хүлээж буй кино фенүүдэд сюрприз болсон мэдээлэл түгээд байна.  BatmanvSupermanEnterTheKnight.com гэх сайтаас Batman v Superman киног 2 хувааж эхний хэсгийг Part 1: Enter the Knight нэрлэж 2015 онд, удаах хэсгийг Part 2: Dawn of Justice гэж нэрлэн 2016 онд гаргана гэсэн мэдээлэл олныг гайхшруулж зарим фенүүдийн дургүйг хүргээд авлаа.

Харин энэ мэдээлэлд Warner Bros кино компанийн зүгээс албан ёсоор бид ийм зүйл хийгээгүй гэсэн мэдэгдэл өгөөд байна. Гэхдээ мөнгөний шунал хүнийг юу хийлгэхийг Балхаа байтугай ангараг гарагийнхан хүртэл таашгүй юм.


Batman v Superman: Dawn of Justice кино Zack Snyder ажиллаж, гол дүрүүдэд Henry Cavill, Ben Affleck нар тоглож байна. Кино ирэх 2016 оны 3-р сарын 25-ны билэгт сайн өдөр нээлтээ хийнэ.