2015/01/07

"Амьдрал нулимсанд дургүй" МУСК албан ёсны poster-ууд

Дээд Гэгээн pictures кино компанийн "Амьдрал нулимсанд дургуй" уянгын драм төрлийн уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийлээ. Тус киноны найруулагчаар Ц.Энхцогт, зохиолчоор Д.Энхжин ажиллажээ. Гол дүрүүдэд  А.Туяа, Б.Батзаяа, Ж.Оюундарь, Р.Баттогтох, Ц.Төмөрхуяг нар.



Ингээд "Амьдрал нулимсанд дургүй" уран сайхны киноны албан ёсны poster-уудыг хүргэж байна.

Энэ кинонд гоё биш, гоо байхыг хүссэн, сайхан бас саруул байхыг хичээсэн, өөртөө биш бусдын төлөө санаагаа чилээж, өнгөнд бус үнэнд ойр амьдарч яваа эгэл нэгэн бүсгүйн тухай өгүүлнэ. Хайрынхаа төлөө амьдралыг аргадан, сэтгэлээрээ бусдыг нар шиг ээж яваа бүсгүй хүнд хувь тавилан нь сорилтуудыг харамгүй бэлэглэнэ. Амьдралд, маргааш юу хүлээж байгааг бид мэдэхгүй. Хүсэл хясал зэрэгцэн байдаг энэ орчлонд бүсгүй хүн хайр энхрийлэл хүсэвч, хүйтэн жавар л хамгийн түрүүнд хацарт хүрнэ.

"Амьдрал нулимсанд дургүй" албан ёсны trailer
Эгшиглэн - Амьдрал нулимсанд дургүй киноны дуу