2015/01/20

Amazon компани бүрэн хэмжээний кино санхүүжүүлнэ

Цахим худалдааны магнат, өдгөө технологийн магнатын хэмжээнд хөгжөөд байгаа Amazon.com компани өөрсдийн медиа худалдаагаа сурталчилах хүрээнд залуу уран бүтээлчдийн богино хэмжээний киног санхүүжүүлах хөтөлбөр хэдэн жилийн өмнө зарлан хэрэгжүүлж байсан. Тэгвэл тэд үүнээс том зүйл хийхээр шийдсэн байна. Тэд бүрэн хэмжээний уран сайхны кинонд пропюсенгийн үүрэгтэй оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Ийнхүү Энтертайнмент ертөнцрүү санхүүгийн томоохон хүчтэй шинэ компани түрэн орж ирж байна. Монголд мөнгөтэй хүн кино хийдэг гэсэн буруу ойлголттой байдаг бол тэдний хувьд мөнгөтэй хүмүүс сайн киног санхүүжүүлэх сонирхолтой байдаг. Энэ 2-р асуудлын хооронд асар том зөрүү бий юм шүү.