2015/01/13

Алтан ураг хамтлаг Netflix-ийн "Marco Polo"-той гэрээ хийжээ

Netflix медиа түгээлтийн компанийн шинэ цуврал "Marco Polo" цуврал монголын кино урлагийн болоод хөгжмийн урлагийнханд ахиц, туршлага авчирсан сайхан уран бүтээл боллоо. Тус кинонд жүжигчин Амарсайхан болоод бусад уран бүтээлчид оролцон дүр бүтээсэн бол язгуур урлагын Алтан ураг хамтлаг өөрсдийн уран бүтээлээ тус кинонд ашиглах лицензийн гэрээ хийж чадсан байна. Ингэснээр Алтан ураг хамтлагийн 10 цомогт багтсан дуунуудаас тус кинонд ашиглах зөвшөөрөл олгогдож байгаа ажээ.

Тэд өмнө нь Сергей Бодровын "Mongol" кинонд мөн өөрсдийн дуу хоолойгоо эгшиглүүлж байсан удаатай.