2014/12/01

Wolf totem-н трайлэр болон постер

Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй найруулагч Jean-Jacques Annaud-н Чонон Сүлд (Wolf totem) кино ирэх оны 2 сарын 18-нд үзэгчдэд хүрэхээр болсон байна. Уг киног хятадын зохиолч Jiang Rong -ы ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа юм. Киноны дүрүүдэд  Feng Shaofeng, Shawn Dou зэрэг хятад жүжигчдээс гадна ӨМӨЗО-ы жүжигчин н. Баасан болон манай жүжигчин Р.Анхням нар тогложээ. Киноны хөгжмийг Оскарын шагналт хөгжмийн зохиолч James Horner бичсэн байна. Ингээд та бүхэнд киноны трайлэр болон шинээр гарсан постеруудыг хүргэе.