2014/12/08

Г.Ундармаагийн "Тютю" МУСК тун удахгүй (+teaser poster)

Өнгөрөгч 2013 онд "Single Ladies" киног үзэгчдэд хүргэсэн Г.Ундармаагийн "U Film" студи 2 дахь бүрэн хэмжээний киногаа бэлэн болгоод байна. "Тютю" гэх нэртэй уг кино ирэх 2015 оны анхны монгол кино үзвэр болох нь. Киноны нээлтээ ирэх 2015 оны 1-р сарын 9-нд хийхээр товлоод байгаа ажээ.

Тютю киноны найруулагчаар Г.Ундармаа өөрөө ажилласан байна. Дүрүүдэд  Б.Жаргалсайхан, О.Гэрэлсүх, Г.Золбоот,  Ц.Батхуяг (Амбий),  Д.Бямбацогт нар тогложээ. Тютю (Богино дэрэвгэр хормойтой, балетийн өмсгөл ) кино бүсгүйчүүдийн талаарх сэдэв хөндсөн бөгөөд гол дүрд ОХУ-ын Театр урлагийн академид сурдаг монгол охин тоглосон байна.