2014/12/22

Ted 2 киноны анхны зураг дэлгэгдлээ

2012 онд гарсан бамбарууштай, насанд хүрэгчдийн инээдмийн кино Ted кино 50$ сая ам.доллараар бүтээгдэн boxoffice-с хагас тэрбум ам.долларын ашиг олоод авсан. Mark Wahlberg, Seth MacFarlane (Ted-д дуу оруулж, тус киног найруулсан) хослол болсон уг кино гарсан даруйдаа л хөөрхөн эелдэг дүрээрээ танил болсон Ted бамбаруушийг 360 градус эргүүлж харуулсанаараа ихээхэн шүүмжлэл хүртэж байсан. Харин энэ нь кино багийханд сайхан сурталчилгаа болоод өгсөн. Иймээс энэ их орлогыг олсон ч байж магадгүй юм.

Ямартай ч 2-р ангийг хийх төсөл ногоон гэрлээр гарч өдгөө Ted 2 кино ирэх 2015 оны 6-р сарын 26-нд нээлтээ хийхээр товлогдоод байна. Харин кино багийханы зүгээс Ted 2 кинотай холбоотой анхны зургийг дөнгөж дэлгэлээ.