2014/12/24

Star Trek 3 киног Fast and Furious-ийн Justin Lin найруулна

1979 оноос эхтэй Star Trek франчайзийг 2009 онд J. J. Abrams дахин бүтээж үзэгчдэд хүргэсэн. Улмаар 2013 онд удаах ангийг Star Trek Into Darkness нэртэйгээр мөн гаргасан юм. Харин 3-р анги Star Trek 3-г ирэх 2016 онд хүргэхээр төлөвлөөд буй. 

Найруулагчаар мөн J. J. Abrams-г сонгоод байсан хэдий ч тэрээр Star Wars франчайзийн 7-р киго Star Wars: The Force Awakens киног найруулаад тун завгүй байгаа.

Star Trek киноны зураг авалтын үеээр J. J. Abrams

Тиймээс Paramount Pictures кино компани түүний оронд  The Fast and the Furious франчайзаараа овоглох болсон Justin Lin -г Star Trek 3 киног найруулуулахаар болсонгоо мэдэгдлээ. Хэдий тийм ч  J. J. Abrams-г тус кинонд продюсераар ажиллуулахаар үлдээж чадсан байна.
The Fast and the Furious киноны зураг авалтын үеээр Justin Lin