2014/12/24

"Sony Pictures" кино компанируу хийгдсэн Hack халдлага хоёр улсын харилцаанд нөлөөлж эхлэв

"Sony Pictures" кино компанийн шинээр гаргах киноны мэдээллүүдийг hack-дсан асуудал "Газар авч" байна. Энэ оны 12-р сарын 11-нд дэлгэцнээ гаргах төлөвлөгөөтэй байсан The Interview улс төрийн инээдмийн кинондаа Хойд солонгосын ерөнхийлөгчийг устгах төлөвгөө зохион хөглөж буй түүхийг өгүүлсэн нь тэднийг ийнхүү hack-ийн халдлагад өртөх гол бай болсон гэж АНУ-ын Аюулаас хамгаалах албаныхан таамаг дэвшүүлсэн нь Хойд Солонгос болон АНУ-ын хоорондын харилцааг улам дэвэргээд авлаа.


Sony Pictures кино компанид нүүрлэсэн халдлагын улмаас кино сонирхогчдын хувьд Fury, Annie, Mr. Turner, Still Alive, To Write Love on Her Arms гэсэн кинонуудын талаар болон шинээр гаргахаар төлөвлөж буй хэд хэдэн төслүүдийн зохиол найруулгын мэдээллийг олж аваад байгаа юм.

Харин Sony Pictures кино компанийн хувьд уг халдлагаас улбаалан 75 сая ам.долларын алдагдалд ороод байгаа гэж мэдэгдсэн байна.