2014/12/22

Солонго - Хүүхэлдэй OST

"Кино цамхаг" студи "Хүүхэлдэй" аймшгийн уран сайхны кино бүтээж буй. "Хүүхэлдэй" киноны зохиолыг Ц.Ууганбаярын Зоорь2 аймшгийн номны өгүүллэгээс сэдэвлэн бичсэн байна. Найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ , хөгжмийн зохиолчоор Л. Энх-Амгалан NISVANIS / МУСТА /, зураглаач Б. Анхбаяр, Э. Чинзориг, зургийн даргаар М. Саранцэцэг /МУСТА/, зураачаар Т.Гэлэгжамц нар ажиллаж байна. "Хүүхэлдэй" аймшгийн киноны гол дүрд Н. Мөнхсоёл (сүүлд Мөрдөгч), Ө. Мөнгөнтулга /МУСТА/ (сүүлд Зоорь), М. Саранцэцэг /МУСТА/ нар ажиллаж байгаа.

Тус кинонд зориулан бүтээсэн дууг Nisvanis-ийн Л. Энх-Амгалан үг, аяыг нь бичсэн бол Б.Солонго хамт Үнэнхүү нар дуулсан байна. Ингээд тус дууны audio-г хүргэж байна. "Хүүхэлдэй" кино ирэх 2015 оны 1-р сарын 22-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.