2014/12/22

Minion-ууд анх New York-д ирээд юу хийж байсан бэ? (video)

Illumination Entertainment кино компанийн хамгийн амжилттай франчайз болсон Despicable Me анимешнаас төрөн гарч буй Minions анимешны шинэ clip гарлаа. Minion-ууд Gru-тэй учрахаас өмнөх  хамгийн анх New York хотноо хөл тавиад юу хийж байсанг уг clip-нд харуулжээ. Ирэх жилийн заавал үзэх анимешны жагсаалтанд зайлшгүй бичигдэх ёстой Minions анимешны найруулагчаар Despicable Me анимешны 2 анги дээр ажиллаж, minion-д дуу оруулж байсан Pierre Coffin болон The Lorax анимешн дээр ажилласан Kyle Balda нар хамтран ажиллаж байна.

Minions анимешн ирэх 2015 оны 7-р сарын 10-нд нээлтээ хийж биднийг хөгжөөнө.