2014/12/05

Нарутогийн сүүлчийн кино The Last: Naruto the Movie Өргөө, Тэнгисийн дэлгэцнээ

15 жил үргэлжилсэн алдарт Naruto аниме төгсөж байна. Анх Kishimoto -ийн Manga-наас сэдэвлэн 1997 оны 8-р сард цувралыг хэвлэлтэнд гаргаж байжээ. 7 хоног бүр цуврал болон гарсан manga-ны 50 дахь цуврал 2014 онд гарсан байна. Manga дээр тулгуурлан Studio Pierrot болон Aniplex студи телевизийн цуврал анимийг 2002 онд японд TV Tokyo болон TX Network-аар гаргах болсон байна. Эхний цуврал болон Naruto: Shippuden нийт 220 episode-той болсон. Naruto: Shippuden-ийг 2007 оны 2-р сарын 15-нд анх цацаж байжээ. Мөн Studio Pierrot цувралын хажуугаар 10 брэн хэмжээний кино бүтээсэн байдаг. Хамгийн сүүлчийн кино The Last: Naruto the Movie нэртэйгээр 2014 оны 12-р сарын 6-нд японд нээлтээ хийх юм. Тус киноны зохиолыг Masashi Kishimoto найруулгыг Tsuneo Kobayashi хийжээ.


Монголын аниме сонирхогчдод таатай мэдээ дуулгахад The Last: Naruto the Movie киног Digital Contents компани Тэнгис, Өргөөгийн дэлгэцнээ гаргахаар ажиллаж байгаа юм байна.