2014/12/16

King Kong киноны шинэ анги Kong: Skull Island нэртэй боллоо

Үзмээр ч юм шиг үгүй  ч юм шиг худалдааны кино болоод байгаа King Kong (2005) франчайз киноны өмнөтгөл ангийг хийхээр Universal Pictures шийдсэн. 2005 онд гарсан King Kong кино нь Universal Pictures кино компанийн түүхэн дэх хамгийн их орлого олсон 4 дэх кино болж мөн Academy Awards-аас 3 шагнал хүртсэн байдаг. Ингэж өндөр амжилт олсон франчайзаа өргөжүүлэх нь ямар ч бизнес байгууллагын туйлын зорилт байх нь лавтай. Тиймээс King Kong-ийн дараагийн ангийг ирэх 2017 онд хүргэхээр зэхээд байна.

Өнгөрөгч баасан гарагт Universal Pictures кино компани тус ангийн нэрийг Skull Island байсныг Kong: Skull Island болгон өөрчлөж 2016 онд нээлт хийх байсанг хойшлуулж 2017 оны 5-р сарын 10 өдөр хэмээн зарлав. Киноны найруулагчаар Jordan Vogt-Roberts ажиллана. Гол дүрд эхний байдлаар Tom Hiddleston сонгогдоод байна.