2014/12/19

Jurassic World киноны шинэ зураг

Jurassic World киноны шинэ зураг гарлаа. Гол дүрд тоглож байгаа Chris Pratt-ийн raptor-той зураг өчигдөрхөн гарсан бол өнөөдөр түүний ширэнгэн дундуур мотоцинклтой raptor-уудаас зугтаж буй зураг дэлгэгджээ. Jurassic World киноны Trailer хэдийгээр цацагдаж, одоо ганц хоёр зураг онлайн гарч байгаа хэдий ч кино бүтээгчид киноныхаа нууцлаг байдлыг хадгалсаар байна.

Jurassic World кинонд мөн Bryce Dallas Howard, Nick Robinson, Ty Simpkins, Vincent D’Onofrio, Irrfan Khan, Jake Johnson, Omar Sy, Judy Greer нарын жүжигчид оролцож байн. Кино ирэх 2015 оны 6-р сарын 12-нд нээлтээ хийнэ.