2014/12/18

ICEMAN (Icetop) ft Ариука (Outlaw) - Тангараг (Зүрх зогсохгүй OST)

Skin Entertainment-ийн бүтээл "Зүрх зогсохгүй" уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Тус кинонд зориулан бүтээгдсэн Тангараг дууг хүргэж байна. Дууг ICETOP-ийн ICEMAN (Б.Батцэрэн), Outlaw-ийн Ариука (Э.Ариун-Эрдэнэ) нар хамтран дуулжээ.

"Зүрх зогсохгүй" кинонд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 4 залуучуудыг улс засан хүмүүжүүлэх төсөл гарган цэрэгт явуулж, цэргийн амьдрал эдгээр 4 залуучуудыг хүмүүжүүлж, эх орны үнэ цэнийг мэдрүүлж буй талаар өгүүлэх юм. Тус киноны найруулагчаар Б.Анар, продюсераар Д.Онон, Б.Батцэрэн, зохиолчоор А.Пүрэвмаа нар ажилласан байна. Гол дүрүүдэд С.Чулуунбаяр, Б.Энхтүвшин (Зүүдэнд ч оромгүй явдал), Э.Ариун-Эрдэнэ (Outlaw), Б.Батцэрэн, Э.Энэрэл нар тогложээ.