2014/12/05

Bond цувралын 24-дэх анги 007: SPECTRE

Bond цувралын 24-дэх ангийн зураг авалт ирэх 7 хоногийн 1-дэх өдөр Лондон хотноо эхлэхээр болжээ. Шинэ ангийг өмнөх ангийн найруулагч Sam Mendes найруулж байгаа бөгөөд гол дүрд Daniel Craig тоглох аж. Daniel Craig-н хувьд энэ анги нь түүний 4-дэх Bond-н дүр болж байгаа юм байна. Eon Productions-ы зүгээс уг ангийн албан ёсны нэрийг Spectre хэмээн зарлажээ.

Шинэ төсөлд жүжигчин  Daniel Craig-с гадна Christoph Waltz, Léa Seydoux, Monica Bellucci, Ralph Fiennes нар тоглож байгаа юм байна. Бүтээл ирэх оны 11 сарын 6-нд нээлтээ хийнэ.