2014/12/01

"Бэлэг" богино хэмжээний анимешн бүтээгдэж байна (+зураг)

"Ондо" анимейшн студи, 4KMG телевиз хамтран "Бэлэг" нэртэй богино хэмжээний анимешн бүтээж байна. Хүүхэлдэйн кино, animation төрлийн бүтээлүүд Монголын кино урлагт ахиц гарахгүй чиглэл болоод байгаа юм. Ондоо анимешн студийн уг богино хэмжээний анимешн  кинонд шинэ жилийн баярын үеээрх гэр бүлийн аз жаргал, хайр дурлалыг харуулах. Кино ирэх шинэ жилийн өдрүүдээр 4KMG телевизээр цацагдах ажээ.


10 минут үргэлжлэх шинэ жилийн энэхүү богино анимейшны дууг дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/ зохиож, өөрөө дуулж байгаа бол жүжигчин Э. Чинзориг, СТА О. Долгор нар дуу оруулж, хамтран ажиллаж байна.