2014/12/05

Arnold Schwarzenegger-ийн Terminator Genisys киноны анхны trailer болон poster

Paramount кино компани, Arnold Schwarzenegger нар Terminator франчайзийн шинэ анги Terminator Genisys киноныхаа анхны trailer болон poster-г цацлаа. Тус киноны найруулагчаар Thor: The Dark World кинонд дээр ажилласан  Alan Taylor ажиллаж байгаа юм. Кинонд Terminator франчайзийн үндсэн түүх хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд 2029 онд John Connor (Jason Clarke) өөрийн тусгай цэрэг Kyle Reese (Jai Courtney) -тэй 1984 онруу буцаж өөрийн ээж (Emilia Clarke)-ийг түүнийг алахаар програмчлагдсан Terminator -уудаас хамгаалахаар очиж байгаагаар кино өрнөх ажээ.


Terminator Genisys кинонд Arnold Schwarzenegger, Matt Smith, Byung-hun Lee, Dayo Okeniyi, Courtney B. Vance, J.K. Simmons нар оролцож байна. Кино ирэх 2015 оны 7-р сарын 1-нд нээлтээ хийнэ.