2014/12/01

Агиймаа, Данди - Код OST

Emeraldman production, Born film studio-ийн бүтээл "Код" хэтрүүлэгт инээдмийн уран сайхны киноны дууг хүргэж байна. Тус дууны үгийг Д.Алтанцоож, аяыг Х.Анхаа бичжээ. Дууг залуу дуучин Агиймаа болон реппер Дандий нар хамтран дуулсан байна.

Код уран сайхны киноны зохиолч, найруулагчаар Л.Ариунболд, продюсераар М.Наранмөнх, Э.Мөнхтулга нар ажиллажээ. Дүрүүдэд М.Наранмөнх, Э.Мөнхтулга, Б.Ариунцэцэг, Б.Мишээл, Б.Барслхагва нар тоглосон. "Код" уран сайхны кино 2014 оны 12-р сарын 5-нд нээлтээ хийнэ.