2014/12/02

Aardman анимешн кино компанийн Shaun the Sheep The Movie анимешны бүтэн trailer гарлаа

Wallace and Gromit анимешнаас төрөн гарсан Shaun the Sheep цуврал анимешн энэ удаад өргөн дэлгэцнээ та бидний хүртэл болох гэж буй. Өмнө нь Wallace and Gromit, Chicken Run гэсэн өргөн дэлгэцийн анимешнг амжилттай гаргасан Aardman анимешн кино компани Shaun the Sheep The Movie анимешнаа 2015 онд үзэгчдэд хүргэхээр бэлэн болгоод байгаа.
Энэ удаад Shaun болон түүний сүрэг их хотруу фермийн эзэнг хайхар явах болно.

Stop-motion төрлөөр бүтээгдэж байгаа адал явдалт, инээдмийн Shaun the Sheep The Movie анимешны зохиол, найруулгыг Aardman-ийн ахлах дайчин Richard Starzak болон BBC-ийн Mark Burton нар хийж байна. Кино 2015 оны 2-р сарын 6-нд нээлтээ хийнэ.