2014/11/10

"Өнөөдөр" МУСК албан ёсны trailer-г хүргэж байна

Green Creative Art-ийн бүтээл "Өнөөдөр" уран сайхны киноны шинэ Trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Б.Тулгаа, зохиолчоор Б.Буяндэлгэр, продюсер Т.Гансүх нар ажилласан. Гол дүрүүдэд Д.Мөнх-Од, Э.Мөнхтөр, Д.Хосбаяр, Б.Батзаяа /МУСТА/, Б.Баяржавхлан, Т.Оюун-Эрдэнэ, Б.Батмэнд /МУСТА/, О.Ариунучрал, М.Дорждагва, Б.Отгонбат, Г.Отгонцэцэг /МУСТА/ нар тогложээ.

"Өнөөдөр" уран сайхны кино 2014 оны 11-р сарын 19-нд нээлтээ хийнэ.