2014/11/13

Universal кино компани Хүн чоно (Wolf man) киног Monsters Franchise-ийн цувралд багтааж дахин хийнэ

Хуучны аймшигт мангасуудыг эргэн ирүүлэх төлөвлөгөө боловсруулаад байгаа Universal кино компани үзэгчдэд Dracula-г эхлэж үзүүлсэн. Dracula Untold нэртэйгээр дахин бүтээгдсэн уг киног 70$ сая ам.доллараар бүтээн одоогийн байдлаар 202$ сая ам.долларыг boxoffice-оос цуглуулаад байна. Улмаар Monsters Franchise болгохоо зарласан уг цувралын дараагийн киноны нэр тодорлоо. Тэд Хүн чоныг дахин амилуулах гэнэ. Ирэх 2017 онд тэд Wolf Man-ийг дахин үзүүлэхээр Prisoners цувралын зохиолч Aaron Guzikowski-д үзгийг нь бариулаад байгаа гэнэ.

Цувралын 2 дахь киногаар ирэх 2016 онд Mummy дахин бүтээгдэж гарна.